Тайлан 2014



“Гурван-Эрдэнэ” Багшийн дээд сургуулийн номын сангийн
2014 оны 1-р хагас жилд хийсэн ажлын тайлан
2014.06.06
- Номын сан дотоод журам болон цагийн хуваарийн дагуу ажиллалаа.
- 3990 ирэгсдэд 8606 ширхэг ном олгож үйлчилсэн ба 50 уншигчдад шинээр карт нээж үйлчиллээ.
- Номын фондоо 241 ширхэг номоор баяжуулж, үүнээс 346.000 төгрөгөөр 29 ширхэг ном худалдан авч, 1.265.300 төгрөгийн 212 ширхэг ном хандиваар ирсэн.
- 164.200 төгрөгийн хэвлэл захиалсан ба үүнээс 1 төрлийн сонин, 2 төрлийн монгол, орос мэргэжлийн сэтгүүл захиаллаа.

- Одоогийн байдлаар нийт номын тоо 10.739, үүнээс монгол ном 8401, орос ном 856, англи ном 1482 ширхэг байна.

- Шинээр ирсэн 241 ширхэг номыг дансалж, ангилж, формуляр болон карт бичиж, каталогит тусгасан ба номыг биет байдлаар үзэсгэлэн зохион байгууллаа.

- Ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй 856 ширхэг орос номыг нэг бүрчлэн ангилж, ангилалыг номын гадна хавтсанд хийсэн.

- 30 уншигчдад 58 ширхэг ном, 28 ширхэг сэтгүүлийг чөлөөт сонголтоор олгож үйлчилсэн байна.

- 2014 оны 3/10-3/14 хооронд номын санд байгаа сурган, сэтгэл судлалын ном, сурах бичиг суртчилах ажлыг зохион байгууллаа. Үүнд : Сурганы 40 ширхэг ном, сэтгэл судлалын 20 ширхэг ном, сурах бичгээр үзэсгэлэн зохион байгууллаа.

- Уншлаганд тогтмол гардаг 56 ширхэг номыг сэлбэн зассан ба зарим хуудас нь дутуу, урагдаж элэгдсэн 25 ширхэг номын хуудсыг нөхөж бүрэн бүтэн болгон уншлаганд орууллаа.
Дүгнэлт :
- Фонд баяжуулалт болон номын хадгалалт, хамгаалалтанд анхаарах
- Номын сангийн журмыг шинэчлэн батлуулах
- Номын санг автоматжуулах ажил   /программ суулгах, электрон каталоги бий болгох/
- Зарим нэг салсан, үдэлт муутай номыг үдэх ажил хийх
Санал :
-       Номын сангийн сүүлийн үеийн программ авах
-       Ном тавих тавиургүй болсон тул төмөр тавиур авах
-       Фондны өрөөний эвдэрсэн номын модон тавиурыг солих
-       Фондны өрөө болон үүдний өрөөний цонхны чүүлийг солих
-       Уншлагын танхимын сандалын бүрээс болон чүүлийг  солих /өнгө үзэмжгүй болсон/
-       Уншлагын танхимын цонхны хөшиг тогтоогчийг солих
-       Эрдэм шинжилгээний уншлагын танхимд номын фонд байгуулахад зориулж номын шкаф авах     /209 тоот/
                                 Тайлан бичсэн номын санч Ц.Болор-Эрдэнэ, Д.Мөнхтунгалаг

No comments:

Post a Comment